Танилцуулга
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
Байгууллагын товч танилцуулга
Тус хэлтэс нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд 3 тасаг, 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр (улсын байцаагч 39, эрх зүйн мэргэжилтэн 1, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 1), 19 хяналтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
|
Шинэ мэдээ
УЛСЫН БАЙЦААГЧИД УУГУУЛ МЭРГЭЖЛЭЭ СУРТАЛЧИЛЛАА 5/14/2012 9:55:29 AM “Бидний мэргэжил БАГШ, ЭМЧ” сэдэвт өдөрлөг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлийн хэлтэс, дүүргүүд дэх МХХ-үүд дээр 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс дээр Эрүүл мэнд боловсролын хяналтын тасгийн хамт олон төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлаа сайтар базаан, өдөрлөгөө өвөрмөцөөр явууллаа.
Эрүүл мэнд, боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, зөрүү болоод хазайлтыг нь стандартаар хэмжиж, зөрчил болоод дутагдлыг нь илрүүлэн засан сайжруулж, төрийн нэрийн өмнөөс мэргэжлийн хяналт хийдэг Улсын байцаагчид- Багш, Эмч нар маань уугуул мэргэжлийнхээ онцлог, эрүүл мэнд, боловсролын салбарынхаа шинэчлэлийн бодлого,, хэрэгжүүлэх арга зүй, хүрэх үр дүн, салбарын хууль тогтоомжийн шинэчлэл өөрчлөлтийн талаар иргэдэд өргөн сурталчиллаа.
Өдөрлөгийн үеэр салбарын бодлого, багш, эмч нар, сургууль, эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж, дутагдлын талаар иргэдээс санал асуулга авч, нэгтгэн дүгнэлээ.
Мөн 20 гаруй сэдвээр 370 гаруй зөвлөмж, санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас тараан, 150 гаруй иргэнд үйлчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
“Багш” найраглалаас эхлээд багш, эмчийн сэдэвт дуу, шүлгийг чанга яригчаар явуулж, өдөрлөгөө сонирхолтой болголоо. Өдөрлөгийг “РРС” телевизээр сурталчиллаа.
|